Хилийн цэргийн командлагч Сэлэнгийн хилд ажиллалаа

xpost 5 цаг 35 минутын өмнө

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэн Хилийн цэргийн 0243 дугаар ангид ажиллалаа.

Энэ үеэр тус ангийн алба үйл ажиллагаа болон энэ онд хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудын гүйцэтгэлтэй танилцаж, Хилийн цэргийн 0243, 0101 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт хийж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим хилчнийг шагнаж, хугацаат цэргийн алба хаагчдын өдрийн хоолны үеэр санал сэтгэгдлийг сонссон байна.