П.Бат-Амгалан Дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

xpost 11-р сар 11

Турк улсын Станбул хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 10-15-ны өдрүүдэд болж байна. Тэмцээний эхний өдөр хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 59 кг-д П.Бат-Амгалан цээжнээс 210 кг-ыг шахснаар алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн бол тус жинд Э.Нанзаддорж хүрэл медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн суултын 57 кг-д Х.Цолмонгоо 215 кг-д сууснаар хүрэл медаль хүртлээ.