Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

xpost Даваа гараг

Турк улсын Станбул хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 10-15-ны өдрүүдэд болов. Тэмцээний эрэгтэйчүүдийн газраас таталтын -120 кг-д Монгол Улсын тамирчин Т.Сайфолла 350 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр ДАШТ-д найм дахь удаагаа оролцож буй бөгөөд өнгөрсөн жил нийлбэр дүнгээр медаль хүртсэн Монголын анхны эрэгтэй тамирчин болж байв.