Үс засуулбал: Өлзийтэй сайн

xpost 13 минутын өмнө

БИЛГИЙН ТООЛЛЫН 15 2026.11.24 / МЯГМАР ГАРАГ

Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын Таван шар хар бар өдөр

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 08.11-17.07

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 24, Ангараг гараг. Билгийн тооллын 15, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар бар өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 08:11-17:07. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.