Италийн загварын ордон «Прада»-гийн зуу гаруй жилийн түүхийг харуулсан «Прадасфер» үзэсгэлэнг Милан хотод нээжээ.
Үзэсгэлэн тус компанийн анхны дэлгүүр байрлаж байсан «Галлериа Витторио Эмануэле» худалдааны цогцолборт байрлаж байна.
Найман танхимтай тус үзэсгэлэнд «Прада»-гийн загварын тайзнаа танилцуулагдсан хувцас, гутал, цүнхний загваруудаас гадна кинонд зориулж урласан бүтээлүүдийг дэлгэжээ. Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй хувцасны дэлгүүрүүдийг холбосон газар доорх хонгилд Баз Лурманы «Агуу Гэтсби» кинонд зориулан бүтээсэн, болор дэнлүүг санагдуулам даашинзыг байрлуулжээ.
Үзэсгэлэнгийн төгсгөлд «Прада» болон «Аксиом Спэйс» компанийн хамтран бүтээж буй сансрын өмсгөлийн туршилтын загварыг толилуулжээ. «Прада» уг өмсгөлийн гадна болон дотор давхаргын загварыг гаргахад оролцсон юм. Үзэсгэлэнг урьдчилан цаг захиалж үзэх бөгөөд цаг тутам 20 хүн хүлээн авдаг аж.
Марио Прада 1913 онд Миланд арьсан эдлэл, аяллын цүнхний дэлгүүр нээснээр «Прада»-гийн түүх эхэлжээ. Түүний ач охин Миучча Прада 1970-аад оны сүүлээр арьсан эдлэл үйлдвэрлэгч Патрицио Бертеллитэй хамтран ажиллаж эхэлсэн байна. Т
эд арьсан эдлэлийн үйлдвэрлэлийг өргөжүүлж, 1988 онд эмэгтэй бэлэн хувцасны анхны цуглуулгаа танилцуулжээ.

-12° C
3607.57
0 cэтгэгдэлтэй