Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан пүрэв гарагт болно. Энэхүү барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулсан бөгөөд 128 бөх зодоглосноос дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга Д.Хадбаатар үзүүрлэж байсан түүхтэй. Тус барилдааныг 1996 онд тодорхой шалтгаанаар зохион байгуулаагүй бөгөөд мөн 2009, 2020 онуудад коронавирусийн цар тахлын улмаас өнжиж байжээ.
Уг барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1990, 1992, 1993, 1997-1999 онд нийт зургаан удаа буюу хамгийн олон удаа түрүүлжээ. Тэгвэл улсын аварга Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтойгоор анх түрүүлснээс хойш 2013, 2015, 2016, 2017 онд нийт таван удаа түрүү бөхөөр тодорсон байна. Энэхүү барилдаанд гурав дараалан түрүүлсэн бөх ердөө хоёрхон байдаг нь дээрх хоёр аварга юм. Харин сүүлийн хоёр жилд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын залуу заан С.Сүхбат дараалан түрүүлээд байна. Тэрбээр энэ удаа түрүүлбэл гурван жил дараалан түрүүлсэн гурав дахь бөхөөр тодорно.

-12° C
3607.57
0 cэтгэгдэлтэй