149 дүгээр сургууль нарны цахилгаан станцтай боллоо

xpost 28 минутын өмнө

Япон улсын Unilead компани, Монголын “Мейк Валью” ХХК болон Чингэлтэй дүүрэг хамтран 149 дүгээр сургуульд нарны цахилгаан станц суурилуулах Solar Lease загварын төслийг амжилттай хэрэгжүүлж, сургуулийн дээврийн нарны цахилгаан станцыг ашиглалтад орууллаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр Япон улсын Unilead компанийн захирал Э.Тэргүүн, “Мейк Валью” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхзул нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ИТХ-ын дарга Т.Уламбаяр сэргээгдэх эрчим хүчний энэхүү төслийг бусад дүүрэгт нэвтрүүлэх, цахилгаан эрчим хүчний хэрэглээ өндөртэй сургууль, албан байгууллагуудад хэрэгжүүлэх, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд санамж бичиг байгуулах талаар санал дэвшүүлэв. Solar Lease загвараар хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд нарны цахилгаан станц нь жилд 105,470 кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд сургуулийн төвлөрсөн сүлжээнээс авах цахилгааны хэрэглээг 35 хувиар бууруулах тооцоотой байна.