22 гишүүн гадаад томилолттой байгаа тул УИХ-ын чуулган хуралдахгүй

xpost 2024-11-7

Долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулган хуралддаг товтой. Тэгвэл өнөөдөр /2024.11.07/ УИХ-ын чуулган хуралдахгүй. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII Экспо-д оролцохоор энэ сарын 4-ний өдөр явсан юм. Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын хэсэгт Засгийн газрын есөн гишүүн, УИХ-ын 11 гишүүн багтсан байна. Тухайлбал,

  1. Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр
  2. Монгол Улсын шадар сайд Т.Доржханд
  3. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
  4. Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний, Үндэсний хорооны дарга Э.Одбаяр
  5. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга
  6. Монгол Улсын сайд, 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн
  7. Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Ц.Туваан
  8. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
  9. Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
  10. УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  11. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал
  12. УИХ-ын гишүүн Ч.Ундрам
  13. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан
  14. УИХ-ын гишүүн Б.Батбаатар
  15. УИХ-ын гишүүн Э.Болормаа
  16. УИХ-ын гишүүн Д.Ганбат
  17. УИХ-ын гишүүн Б.Жаргалан
  18. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу
  19. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц
  20. УИХ-ын гишүүн Б.Найдлаа
  21. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр
  22. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа гэсэн бүрэлдэхүүнтэй УИХ, Засгийн газрын 22 гишүүн Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалд багтжээ.