Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар цас орж, шуурга шуурна

xpost 1-р сар 17

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -24…-26 градус хүйтэн.

Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -32…-37, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -26…-31, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9…-14, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -16…-21, бусад нутгаар -21…-26 градус хүйтэн.