Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Шадар сайд Т.Доржханд: Бидэнд асар их хэмжээний сэргээгдэх эрчим хүч байгаа. Хямд байгаа болохоор хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төвийг монголд байгуулах боломж бүрдээд байна. Монгол Улсын хувьд хиймэл оюун ухааны салбар, программ хангамжийн чиглэлээр өрсөлдөхөөс илүү дэд бүтцийн чиглэлээр хямд байгаа эрчим хүч, манай улсад байгаа хууль эрх зүйн тогтолцоогоороо хөрөнгө оруулалтыг татах юм бол ирээдүйдээ Монгол Улс эдийн засгаа солонгоруулах ёстой гэж ярьдаг. Тэгвэл уул уурхайгаас хамаарсан эдийн засаг маань солонгорч, технологийн давуу талаар дата төвийг Монгол Улсад барьж байгуулах боломж нь бүрдэж байгаа юм. Монгол Улс хүйтэн. Нийт 12 сарын наймд нь хүйтэн байдаг. Дата төвийн хамгийн зардал нь хөргүүр байдаг. Гэтэл бидэнд байгалийн хөргүүр байгаа. Бусад орныг бодоход манайх хөргүүрийн зардлын 40 орчим хувиар хямдруулж байгаа нь давуу талтай. Үүгээрээ төсөл үр ашигтай болж байгаа.
Энэ жилийн хувьд хүндрэл бол байгаа. Өргөс авсан юм шиг өнөөдөр шийдэгдэх боломж байхгүй. Нэг жилийн дотор цахилгаан станц барих боломж бас байхгүй. Хамгийн сүүлд барьсан Бөөрөлжүүлтийн цахилгаан станц 2014 оноос эхлээд 2019-2025 оны хооронд 6 жил барьж байж 300 мвт явсан байдаг. Тэгэхээр Доржханд сайд аа, таны нөгөө эрчим хүч хаана байна гээд байдаг. Эрчим хүчний нийлүүлэлтийг бид чөлөөлсөн. Анх удаа бид реформ хийгээд төр хол байна, хувийн сектор ийшээ ор. Ингэхийн тулд тарифын өөрчлөлт хийсэн. Үр дүнд нь байнгын буюу банк санхүүжүүлэх боломжтой болсон. Ингээд хоёр жилийн дотор банк санхүүжүүлэхээ илэрхийлээд 2 тэрбум ам.доллар гаргаад одоо явж байгаа. Үүгээрээ юу хэлээд байна гэхээр энэ жилийн өвлийн ид ачааллын үед батарей хураагуур болон сэргээгдэх эрчим хүчийг аль болох нийлүүлж явж байгаа нь бодитой үнэн. Хүндрэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ 2028-2030 он гэхэд 100 хувь эрчим хүчээ хангасан, эрчим хүчний биеэ даасан орон болно.

3° C
3595.64
0 cэтгэгдэлтэй