ХЗДХ-ийн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн 75 саяын орлоготой

xpost Пүрэв гараг

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанд ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр Н.Учрал оруулж ирж, 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Г.Тэмүүлэн нь Ашигт малтмал, газрын тосны газраас ажлын гараагаа эхэлж “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирал, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, улмаар Ууүл уурхайн дэд сайдын албыг хашиж байсан юм. Мөн түүний эхнэр С.Энхзул “Ханбүргэдэй” дэлгүүрийг ажиллуулдаг гэдгийг олон нийт мэддэг. Тэрээр 2016 оноос хойш УИХ-д гурван удаа сонгогдсон.

ХЗДХ-ийн сайдаар томилогдох Г.Тэмүүлэнгийн АТГ-т мэдүүлэн ХОМ-ийг хүргэж байна.

  • Өөрийн орлого: ₮75 сая
  • Гэр бүлийн орлого: ₮134 сая
  • Нийтийн орон сууц гурав: ₮2.2 тэрбум
  • Lexus LX 600, Mercedes Benz G 500 гэх хоёр автомашинтай: ₮1.2 тэрбум
  • 72 адуутай: ₮523 сая
  • Үнэт эдлэл: ₮15 сая
  • Хадгаламж: ₮94 сая
  • Зээл: ₮303 сая
  • Евроконстракшн ХХК, ТТЕМ ХХК, Ханбүргэдэй ХХК ХХК, Харте Голд Корп ХХК, Ярлаг ХХК ХХК, Хемостемикс ХХК-д хувьцаа эзэмшдэг.