Монгол Улсын Их Хурын өнөөдрийн чуулганаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.
Энэхүү хууль нь тамхины хэрэглээг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр:
- Электрон тамхи, халаадаг тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүний зохицуулалтыг боловсронгуй болгох;
- Залуучуудын тамхины хэрэглээг өдөөж буй амт, үнэр зэрэгт хязгаарлалт тогтоох;
- Тамхины бүх төрлийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх;
- Хяналт, хариуцлагыг чангатгах;
- Тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудыг тусгажээ.
ЗАСГИЙН ГАЗРААС ӨРГӨН БАРЬСАН 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА
2026 оны төсвийн тодотголыг баталснаар:
- Ахмад настнууд суурь тэтгэвэр анх удаа авна. Ингэснээр 435 мянган ахмад настан арваннэгдүгээр сарын 1-нээс сар бүр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авч эхэлнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, халамжийг 26 хувиар нэмэгдүүлж, 600 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмэгдүүлж, 370 мянган төгрөг болголоо. Үүнд 171 мянган хүн хамрагдана.
- Багш, эмч, төрийн үйлчилгээний алба хаагчдын цалинг 50 хувиар нэмэхэд 170.1 тэрбум төгрөг батлав. Багш, боловсролын салбарын ажилтны нэмэгдсэн цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг баталлаа.
- Хүнс, шатахууны стратегийн нөөцөд 140.9 тэрбум төгрөг батлав. Үүнд 20 мянган тн мах, 12 тн хүнсний ногоо, 100 мянган тн улаанбуудай нөөцөлж, гурван сарын шатахууны хэрэглээ хадгалах хүчин чадлыг бүрдүүлнэ.
- Цахилгааны үнийг нэмэхгүй. Цахилгааны үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байхад 107.3 тэрбум төгрөг, цахилгаан станц, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлд 78.9 тэрбум төгрөг зарцуулна.
- Шатахууны импортын татвар тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ.

-5° C
3597.06
0 cэтгэгдэлтэй