Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав Азийн Пара наадмын аварга боллоо

xpost Даваа гараг

Японы Айчи муж болон Нагоя хотод үргэлжилж байгаа Азийн V пара наадмын таеквондогийн төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, паралимпын аварга Уламбаярын Сүрэнжав алтан медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн K44 ангиллын 52 кг-д найман тамирчин өрсөлдөхөд У.Сүрэнжав шөвгийн наймд Индонезийн Риа Юлиантаг 15:0, 13:1-ээр илүүрхсэн бол хагас шигшээд БНХАУ-ын Шиан Шаог 2:0, 6:6-гаар ялсан бол шигшээд Узбекистаны Умида Мамаражабоваг 10:0, 2:0-ээр ялснаар алтан медаль хүртлээ.

Гэрэл зургийг Ж.Адилбиш