Охин: Материаллаг байдлаа дээшлүүлэхэд сайн өдөр

xpost 1 цаг 50 минутын өмнө

2026 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Албан газрын хов жив таныг залхаах болно. Хэрвээ нэр төрөө алдахыг хүсэхгүй байгаа бол тэдгээр хов жив таригч хүмүүсээс хол бай. Нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хичээ. Сэтгэл хангалуун бус байдал уйтгар гунигаас болж алс хол явахыг хүсэх болно. Өөрчлөлт бол баяр хөөр гэдгийг сана. Шинэ адал явдалтай нүүр тулахаас битгий ай. Түр зуур ч болов бүх зүйлээс хол байхын тулд аяллаар явахад хамгийн тохиромжтой үе юм.

Үхэр: Цаг хугацаа өмнөх ямар ч уйтгар гуниг эсвэл мэдрэмтгий байдлыг эдгээх болно. Ажлын талбарт сайн мэдээ ирэхийг тэсэн ядан хүлээ. Цалин нэмэгдсэнээр амьдралд тань сайн өөрчлөлт гарна. Гэхдээ зугаа цэнгэлд хэт их мөнгө үрэхээс болгоомжил. Хэт олон зүйлд тэмүүлэх нь жинхэнэ хүслээс тань холдуулах болно. Муу зохион байгуулалттай байдаг бол амжилт хүлээгээд хэрэггүй гэдгийг сана.

Ихэр: Өнөөдөр танихгүй хэн нэгэнд хүчтэй татагдаж магадгүй. Ичимхий зан гаргаж хойш суусны хэрэггүй. Сэтгэл санаагаа тогтвортой байлгахын тулд хааяа ч болов зугаацах цаг зав өөртөө гарга. Өглөө эртлэн босч, ажлаа хурдан амжуулаад үлдсэн цагийг өөртөө зориулах боломжтой. Хосуудын харилцаа сайн байгаа хэдий ч мөнгөнөөс болж итгэлцлээ алдахаас сэргийл.

Мэлхий: Таны оюун ухааны чадавх өсөн нэмэгдэнэ. Мэдлэг сорьсон мэтгэлцээнд амжилттай оролцож, хамт олныхоо талархлыг хүртэх бололтой. Өөрийгөө мэргэжлийн талбартаа хамгийн шилдэг гэдгээ мэдрэх болно. Өөрийгөө илэрхийлэх чадамжаараа та бусдыг өөртөө татна. Харин хайр сэтгэлийн харьцаанд хөнгөмсөг хандвал хожим хор уршиг ихтэй байна.

Арслан: Ойр дотнын хэн нэгэн багахан хэмжээний хямралд өртөж болзошгүй. Тэдэнд туслах гэж гар сунгахаасаа илүү өөрийнх нь хэргийг өөрөөр нь шийдвэрлүүлэх нь ухаалаг сонголт байх болно. Сонссон бүхэндээ итгэх хэрэггүй ба цуу яриаг битгий цааш тараа. Цуурхал үргэлж хор хөнөөл дагуулж явдаг. Өөртөө чухал гэсэн зүйлсээ хамгаал. Бусдыг гайхшируулах өвөрмөц зан ааш гаргах хэрэггүй.

Охин: Материаллаг байдлаа дээшлүүлэхэд сайн өдөр. Та ашиг орлогоо нэмэгдүүлэх зам дээр зогсож байна. Ажил хэрэг муугүй байх бөгөөд санасан бодсон зүйл бараг бүгд биелнэ. Харилцаагаа сайжруулах болон ажил хэргийн гэрээ хэлэлцээр байгуулах таатай цаг үе ирж байна. Тайван бус байх хэдий ч хурц оюун ухаан сонирхолтой төлөвлөгөө болон ирээдүйтэй судалгаа шинжилгээг цэнэглэх болно.

Жинлүүр: Үүрэг хариуцлагатай холбоотой асуудал гарч ирнэ. Хэвшмэл үүрэг хариуцлага танаас багагүй тэвчээр гаргахыг шаардах болно. Аливаа зүйлсийг сөргөөр үзэх хандлага таны амжилтад саад болж болзошгүй. Таны ажил мэргэжлийн хүрээнд боломжууд ихсэх боловч бүх зүйлс саадгүй болно гэж найдах хэрэггүй. Тодорхой нөхцөл таны чадварыг шалгах болно. Энэ үед танд яаж тэнцвэртэй байх вэ, ашигтай байдлаа яаж хэвээр нь хадгалах вэ гэсэн асуудал гарч ирнэ.

Хилэнц: Өнөөдөр та өөрийн оюун ухаан болон харилцаа холбоогоо ашиглах нь давуу тал болно. Илэн далангүй ярих чадвар тань хүчтэй байх хэдий ч хэтрүүлж болохгүй. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд танд дарамт учруулна. Мөнгөө ухаалгаар зарцуулж чаддаг санхүүгийн сахилга баттай хүмүүст үүнээс гарах арга зам нь тийм ч хэцүү биш. Суралцах явцдаа амьдралын туршлагаа улам сайжруулахыг хичээ.

Нум: Танд хэцүү төвөгтэй асуудал тохиолдох хэдий ч найз нөхөд тань үргэлж тусламж үзүүлэх болно. Хамтрагчаа зөв сонго. Ялангуяа таньж мэдэхгүй газар явах гэж байгаа бол. Тиймээс ганц хүнд хэт итгэх бус олон хүнтэй харилцаатай байхыг хичээ. Хайр дурлалын эхлэл болох гайхалтай учрал тохиож магадгүй. Гэхдээ сэтгэл хөдлөлөө барьж, нэг удаагийн уулзалтаар бүхнийг дуусгахаас сэргийл. Таны зөн совин их хүчтэй байх бөгөөд таньж мэдэх гэсэн хүслээ
хаях хэрэггүй.

Матар: Өнөөдөр ажил хэргийн томилолтоор явах магадлалтай. Ерөнхийдөө сайн үр дүнд хүрэхгүй бололтой. Түншүүдтэйгээ харилцах нь нэлээд таагүй байна. Амлалт өгөх, бичиг баримтад гарын үсэг зурахаас татгалз. Хувь заяаны сорилтыг хайртай хүнтэйгээ даван туул. Өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь. Хэрвээ хайрын харилцаанд халамж дутагдаж байвал одоо л анхаарах цаг.

Хумх: Өнөөдөр таны сэтгэл зүй тогтвортой байх хэдий ч нухацтай царайлах нөхцөл байдал үүсч мэдэх юм. Шинжлэх ухаан технологийн судалгаа хийдэг хүмүүст саад тотгор учирч болзошгүй. Чухал баримт бичгийн нууцыг сайн хадгал. Багаар ажилласнаар ажил тань амжилттай болох ба та бүгдийг удирдаагүй байсан ч үр дүнд тусалсан гэдэг нь л чухал.

Загас: Гэнэтийн зүйлтэй тулгарах бололтой. Бүх зүйл тийм ч таатай бус байна. Таны хариу үйлдэл нөхцөл байдлыг улам гүнзгийрүүлнэ. Хэцүү байдлыг амжилттай давж туулахыг тулд сэрэмжтэй байхыг од эрхэс анхааруулж байна. Гэхдээ урт хугацааны төсөлд сэтгэл санааг тайвшруулах үр дүн илрэх учир таны санаа зовнил удахгүй арилах болно. Энэ үед бусдад амлалт өгөхөөсөө өмнө түүндээ хүрч чадах эсэхээ сайн бодож үзээрэй.