Үс засуулбал: Жаргал ирнэ

xpost 2 цаг 10 минутын өмнө

БИЛГИЙН ТООЛЛЫН 13 2026.10.24 / БЯМБА ГАРАГ

Намрын адаг шар нохой сарын Есөн улаан цагаагчин хонь өдөр

Үс засуулбал: Жаргал ирнэ

Наран ургах, шингэх: 07.24-17.48

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын аравдугаар сарын 24, Санчир гараг. Билгийн тооллын 13, Могойг хүлэгч одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 07:24-17:48. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ.