Охин: Шинэ төслөө эхлүүлэхэд сайн

xpost Мягмар гараг

2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Бизнесийн уулзалт болох бөгөөд ямар ч асуултад хариулж чадахуйц хангалттай баримт сэлт бэлдсэн эсэхээ сайтар шалга. Ямар ч үед мэргэжлийн түвшинд ажлаа дуусгаж чадах хэрэгтэй. Хэрвээ даргаасаа цалингаа нэмүүлэх талаар гуйх гэж байгаа бол өнөөдөр тохиромжтой биш. Харин түүний оронд авьяас чадвар мэдлэгээрээ үнэ цэнтэй ажилтан гэдгээ баталж харуул.

Үхэр: Энэ өдөр олон зүйлийн хэрэгцээ шаардлага гарч ирэх болно. Амжилтаа өсгөх чадвар таны хувьд өөртөө сайхан боломж бий болгох нөхцөл болно. Ялангуяа залуу хүмүүс тоглож наргихын оронд өсөж дэвжихэд цагаа зориулбал таны байр суурь тогтворжих болно. Богино хэмжээний сургалтууд таны сонирхлыг татаж, ур чадварыг тань сэргээж, үнэ цэнтэй ажилтан болгох болно.

Ихэр: Нийгмийн үйл ажиллагаанд шинэ төслөө оруулж чадна. Сайн дурын үйл ажиллагаанд бусдыг орохыг ятгах бөгөөд амжилттай байна. Харин бусдын амьдралын хэв маягаас үүдэн зөрчилдөөн үүсэж магадгүй. Та өөртөө сэтгэл хангалуун бус байвал гутралыг мэдэрнэ. Сэтгэл санааны байдлаас болж жирийн учралыг ч хүндээр хүлээж авна. Өнөөдөр ярихаасаа өмнө сайн бод. Ганц бие хүмүүс шинэ хайртайгаа учирна.

Мэлхий: Од эрхэс найз нөхөд, хамтрагчдыг удаан хугацааны хамтын зорилгыг дэмжиж байна. Таны сонирхолтой эрэл хайгуул идэвхэжнэ. Шинэ санаа, сонирхолтой зүйлс амьдралд найз нөхөд, хайртай хүнээр дамжин орж ирнэ. Найз нөхдийн дундах итгэлцэл эрсдэлтэй зүйл хийхээс хамгаална. Хэрвээ эрсдэлтэй үйлдэл хийхийг хүсвэл аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

Арслан: Өөрчлөлт хийх, илүү мөнгө олох зорилгоор үйл явуулах зэргийг од эрхэс дэмжихгүй байна. Хар цагаан хэл ам ихтэй байна. Хууран мэхлэгдэж магадгүй. Эсвэл хүмүүсийн талаар буруу ойлголттой үлдэж болзошгүй. Хөндлөнгийн нөлөөнд автахаас болгоомжил. Энэ нь таныг сэтгэлийн дарамтад оруулж бухимдуулж мэднэ. Хууртагдаж эсвэл итгэл найдвараа алдах үед танд энгийн тайван орчин хэрэг болно.

Охин: Шинэ төслөө эхлүүлэхэд сайн. Шинэ төсөл, нөлөөтэй ивээн тэтгэгчид танд амжилт, санхүүгийн аз авч ирэх магадлалтай. Өрсөлдөөнд ялах эргэлзээгээ даван туул. Бусадтай хамтран ажиллах, ажил хэрэг зөвшилцөх зэрэг нь танд өөрийгөө мэдрүүлэх сайн арга зам байх болно. Энэ өдөр хуучны андтайгаа уулзах эсвэл сайхан мэдээ хүлээн авах зэрэг магадлалтай.

Жинлүүр: Зарим хүмүүсийн ил далд явуулгыг давж гарах, материаллаг байдлаа сайжруулах шаардлага гарна. Шинээр гадаад түншүүдтэй харилцаа холбоо тогтоох үйл ажиллагаа явуулахад таатай. Олон нийтийн болон улстөрийн зүтгэлтэнтэй уулзаж, санал хүсэлт тавихад бүтэмжтэй байх магадлал өндөр. Байр сууриа нэмэгдүүлэх сонирхолтой хүмүүсийн хүсэл биелэх нигууртай. Бусдын эрх ашгийг хөндөх бололтой.

Хилэнц: Өмнөхөөсөө ч илүү оюун санаагаа идэвхтэй байлга. Өөрийн зөн совингоо дагаж, шинэ орлогын эх үүсгэвэр нээх, мөнгөө хадгалах зэрэгт анхаар. Шинэ санаагаа бодитоор хэрэгжүүлж болох төлөвлөгөө болговол ихэнх хүмүүсийн санхүү баталгаатай болно. Арилжаа наймаа хийдэг хүмүүс ашигтай ажиллаж чадах ба гадаад харилцаа тань хүчтэй болно. Харин зардал гаргахаасаа өмнө төсөв дээрээ сайн ажилла.

Нум: Гүйлгээ ухаан сайн байна. Гэхдээ ихэнх хүмүүс хонжоотой наймаа хийх ч дараа нь гарах үр дүн санаанд тань хүрэхгүй. Сонирхолтой нөхцөл байдал бий болох ч тайван бус байдал ихэснэ. Таны хайж буй аз жаргал өмнө байна гэдгийг мэдэрч бай. Амжилт өөд алх. Өөрийгөө хөгжүүлж эхэлснээр танд хичээл зүтгэл гаргах ёстой зорилгыг бий болгоно.

Матар: Өнөөдөр уйтгартай гунигтай уур амьсгал зонхилох болно. Гаднын дарамт нэлээд хэцүү байна. Ялангуяа хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал дээрдэхгүй мэт санагдана. Гэхдээ сайн зохион байгуулбал ашиг орлого, үр бүтээмж ирэх болно. Эергээр бодох нь амжилтын түлхүүр байна. Танд бага зэрэг өөртөө болон бусдад хатуу хандах хандлага хэрэгтэй байх болно. Бизнес эрхлэгч нар бусад хүмүүсийн өр төлбөрийг төлөлцөхөө хязгаарлах хэрэгтэй.

Хумх: Од эрхсийн нөлөөгөөр өнөөдөр та гэрэлтэх болно. Таны эрч хүч өсөж, удирдах чадвар илрэн гарч ирнэ. Төсөөлөх чадварыг нэмэгдүүлж, санал хүсэлтийг шагнал болгон өгч байна. Ямар ч үйл ажиллагаа төлөвлөсөн та гол зохион байгуулагчаар сонгогдох боломжтой. Танд хүссэн бүхнээ авч чаддаг юм шиг мэдрэмжийг мэдэрнэ. Өөрийнхөө зөн совинд итгэ.

Загас: Идэвх санаачилгатай байвал боломж завшааныг алдалгүй олж харах болно. Өнөөдөр завгүй өдөр болох болно. Урлаг таны анхаарлыг татах бөгөөд та маш бүтээлч байж чадна. Өнөөдөр өөрийнхөө шинэ авьяасыг нээн илрүүл. Магадгүй олон жилийн өмнө мартагдсан таны зарим авьяас чадвар ч сэргэж мэднэ. Та бүтээлч байдлыг эрхэмлэ. Гэхдээ бүх зүйл дээр манлайлагч байх гэж хичээх хэрэггүй.