ТББХ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 13.30 цагаас хэлэлцэнэ

xpost Лхагва гараг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, хуулийн байгууллагаар нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдсэн. Ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өчигдөр УИХ-д хүргүүлсэн. Өнөөдөр 13.30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх товтой байна. Үүний дараа маргаашийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж, ил санал хураалтаар шийдэх юм.

Хэрэв УИХ дэмжихгүй бол огцрохгүй. Дэмжвэл Ерөнхийлөгчийн нөхөн сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулж, дараагийн Ерөнхийлөгчийг сонгоно. Энэ хугацаанд УИХ-ын дарга Төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.