БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд БНХАУ-ын Шэньжэнь хотноо гурван талт дээд хэмжээний уулзалт хийж, уулзалтынхаа дараа “Энх тайвны төлөөх хамтарсан тунхаглал” гаргажээ.
Энэ нь дэлхийн гурван том цөмийн зэвсэгтэй гүрний төрийн тэргүүн нарын анхны гурван талт уулзалт болсон бөгөөд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан байна.
Хамтарсан тунхаглалд дараах дөрвөн үндсэн асуудлыг тусгажээ.
-
НҮБ-ын шинэчлэл: НҮБ-ыг дэлхий нийтийн тулгамдсан асуудалд илүү үр дүнтэй хариу үзүүлэх чадвартай болгох.
-
Эрчим хүчний хангамж: Газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, эрчим хүчний тогтвортой урсгалыг хангах.
-
Олон улсын эрүүгийн шүүх: Улс орнуудын бүрэн эрх, төрийн албан тушаалтнуудын халдашгүй байдлыг хүндэтгэх зарчмыг баримтлах.
-
Цөмийн зэвсгийн эрсдэл: Цөмийн дайнд ялагч байх боломжгүй бөгөөд ийм дайн хэзээ ч эхлэх ёсгүй гэдгийг дахин нотолж, цөмийн эрсдэлийг бууруулах асуудлаар яриа хэлэлцээ хийх.
Гэхдээ энэхүү тунхаглалд ОХУ, Украины дайны асуудлыг тодорхой тусгаагүй бөгөөд цөмийн зэвсгийг бууруулах талаар тодорхой хугацаа, хэрэгжүүлэх арга хэмжээ тохироогүй байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг баримт бичигт өндөр зорилт дэвшүүлээгүй бөгөөд заавал биелүүлэх шинжгүй болохыг мэдэгджээ.

-12° C
3607
1 сэтгэгдэлтэй
Just stumbled on this! The live dealer stuff sounds super immersive. Checking out the bdbet app seems easy, but I need more info on bdbet গেম first. 🤔