Эрүүл мэндийн төвүүдэд тусгай зориулалтын тоноглогдсон автомашин гардууллаа

xpost 5 цаг 43 минутын өмнө

Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь эрүүл мэндийн салбарын хүртээмж, эмнэлгийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдад уламжилж, хүсэлт тавьсны үр дүнд 135 сая төгрөгийн үнэ бүхий тусгай зориулалтын бүрэн тоноглогдсон автомашиныг Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдын эрүүл мэндийн төвүүдэд гардууллаа. Тус хоёр сум нь улсын чанартай төв магистрал зам дагуу байрладаг бөгөөд орон нутгийн иргэдээс гадна замын хөдөлгөөнд оролцогчдод эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ, ачаалал өндөр байдаг онцлогтой. Автомашины парк шинэчлэгдсэнээр түргэн тусламжийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал сайжирч, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.