“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш эхэлнэ

xpost 56 минутын өмнө

“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төв Цэнгэлдэх хүрээлэнд нээгдэнэ. Өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн малчин, хоршоологчид оролцож хонь, ямаа, адуу, үхрийн мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, ааруул, ээзгий, өрөм, шар тос, зөгийн бал, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэргийг дундын зуучлалгүй үнээр худалдаална. Түүнчлэн ангилж савласан мах, махан бүтээгдэхүүний худалдаа гарах аж. Уг өргөтгөсөн худалдаа арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг дуустал үргэлжилнэ.