Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах бөгөөд 26-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.
Иймд малчид, тээвэрчид, иргэд та бүхэн:
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч, холын замд гарахдаа нөхцөл байдлыг сайтар үнэлэх;
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, шатахуун, дулаан хувцас, хүнс, ус зэрэг шаардлагатай зүйлсийг бэлтгэх;
Мал сүргээ цаг агаарын нөхцөлд тохируулан хамгаалах, малын бэлчээр, хотондоо анхаарах;
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, шаардлагатай тохиолдолд Онцгой байдлын байгууллагын хандахыг анхаарууллаа.

-8° C
3607.57
0 cэтгэгдэлтэй