Нутгийн зүүн хагаст өнөөдөр хүйтэн салхитай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
2025 оны 10 дугаар сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 28-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас, 29-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор, 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -20-25 градус, өдөртөө -2-7 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -14-19 градус, өдөртөө +3-2 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -1-6 градус хүйтэн, өдөртөө +8+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус дулаан байна.

-6° C
3591.13
0 cэтгэгдэлтэй