Нийслэлийн хэмжээнд 182 ШТС хэвийн үйл ажиллагаа явуулж байна

xpost Өчигдөр 10:29

Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллаагаа явуулж буй ШТС-уудын нөхцөл байдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэв.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй шатахуун түгээх станц /ШТС/ үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс зарим ААН-үүдийн 232 ШТС-ын мэдээг түүвэрлэн гаргахад:

  • 182 ШТС хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
  • 11 ШТС гэрээт байгууллагад өгөх хязгаартай (онцгой, эмнэлэг, цагдаа болон бусад).
  • 39 ШТС нөөцгүй болж түр зогссон.

ААН-үүд нөөцгүй болон нөөц багассан 106 ШТС-д 1025 тонн АИ-92 авто бензин түгээлтэд гаргаад байгаа аж.