Петровис AИ-92 шатахууныг хязгаарлалтгүй түгээхээ мэдэгдлээ

xpost 2025 оны 10-р сар 28

Петровис Группийн Улаанбаатар хот дахь үйл ажиллагаа явуулдаг 39 шатахуун түгээх станц өнөөдрөөс эхлэн AИ-92 автобензинийг хэрэглэгчдэд ямар нэг хязгаарлалтгүйгээр борлуулж эхэлсэн тухай албан мэдэгдэл гаргалаа.

Тус компанийн мэдээлснээр,  цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн түр хугацаанд шатахууны тасалдал үүссэн, одоо үйл ажиллагаа хэвийн болж, шатахуун түгээх станцууд хязгаарлалтгүй ажиллана гэв.