Цагааннуур чиглэлийн автозам цасаар хучигдаж, халтиргаа үүсжээ

xpost 11-р сар 6

Баян-Өлгий аймаг Өлгий – Цагааннуур чиглэлийн автозам цасаар хучигдаж, халтиргаа үүсжээ. А0306 дугаартай Өлгий-Цагааннуур чиглэлийн Улаанбайшинт дахь шуурхай ажлын хэсэг авто замд хэсэгчлэн хунгарласан цасыг цэвэрлэж байна. Одоогоор хаагдсан зам даваа байхгүй.
Жолооч, тээвэрчид та бүхэн орон нутгийн замаар зорчихдоо анхаарал болгоомжтой явж, автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, зориулалтын замаар зорчоорой!