Б.Орхонбаяр Солонгосын дижитал ертөнцөд Монголоо сурталчилж байна

xpost 11-р сар 12

Netflix-ийн “Physical: Asia” шоу гарсан даруйдаа Ази төдийгүй дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж байна. Одоогоор тус нэвтрүүлгийн есөн анги цацагдаад байгаа бөгөөд Солонгос, Япон, Австрали, Монгол гэсэн шилдэг дөрвөн улсын төлөөлөл тунарч үлдээд байна.

Сүүлийн өдрүүдэд Солонгосын хамгийн өндөр хандалттай “Fastpaper” болон “HIP” инстаграм хаягуудад Монголын багийн ахлагч, үндэсний бөхийн улсын арслан Б.Орхонбаяр оролцсон контентууд олны анхаарлыг татжээ.

1 сая гаруй дагагчтай эдгээр хаягууд нь Солонгосын соёл, спорт, энтертэйнмент чиглэлээрх хамгийн нөлөө бүхий дижитал сувгуудын тоонд ордог. Тэд “Physical: Asia”-гийн оролцогчдыг онцолж, хүч чадал, хандлага, улс бүрийн спортын онцлогийг харуулсан богино видеонуудыг хүргэж буй юм.