Завхан аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

xpost 11-р сар 17

Завхан аймгийн Баянтэс сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км зайд өчигдөр /2025.11.16/ 17:59:19 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 49.85, 96.84

Газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймгийн сумд:

  • Завхан аймгийн Баянтэс сумын төвөөс зүүн хойд зүгт 38км
  • Завхан аймгийн Асгат сумын төвөөс хойд зүгт 51км
  • Завхан аймгийн Баянхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт 70км