“Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэнг нээнэ

xpost 12-р сар 8

-Өнөөдөр болох үйл явдал-

10:00 цагт: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах “Оюутолгой”-н нээлттэй сонсголыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.

15:00 цагт: “Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

17:00 цагт: “Эрүүл мэндийн салбарын манлайлалд ТББ-уудын оролцоо” хэлэлцүүлэг Asia Pharma Tower-t болно.

-Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025 үргэлжилж байна.

МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж байна.

Спорт:

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.

Үзэсгэлэн:

-Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарын хамтарсан “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэн энэ сарын 11-нийг хүртэл “Монгол арт галерей”-д гарна.

-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд 12 дугаар сарын 16-ныг хүртэл гарч байна.

“8 дахь удаагийн Контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.

-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.

Хилийн чанадад: 

-ОХУ-ын Сочи хотод өсвөрийн жүдочдийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.