Түр хамгаалах байранд 27 хүүхэд байна

xpost 1-р сар 12

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвд  2026 оны 1 дүгээр сарын 5-ний өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт  1120 дуудлага мэдээллийг иржээ. Үүнээс хүүхдийн эрх, хамгаалалын 203 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 94, мэдээлэл хүссэн дуудлага 526, чатбокс үйлчилгээний дуудлага 25, мессеж үйлчилгээний дуудлага 23, зорилтот бус дуудлага 249 бүртгэгдсэн байна.

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 177 байгаагаас аймгийн хэмжээнд 61 дуудлага, нийслэлийн хэмжээнд 116 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 27 хүүхэд үйлчилгээ авсан байна.