Жавар тачигнасан өдрүүд үргэлжилнэ

xpost 1-р сар 20

 Нийт нутгаар хүйтэн өдрүүд энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -32-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -16-21 градус, бусад нутгаар -22-27 градус байна.

Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр, өдөртөө -25-27 градус байх нь.