“Шагийн бензин худалдана” гэх зард итгэж, 500 мянган төгрөгөөр хохирчээ

xpost 8-р сар 13

“Шатахуун худалдаалж байна” гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгааг анхаарууллаа.

Тухайлбал шагийн бензин худалдаж байна гэсэн зарын дагуу иргэн О, Б нар мөнгө шилжүүлж ойролцоогоор 500 000 орчим төгрөгийн хохирол амссан байна.

Цахим орчинд нийтлэгдсэн хуурамч мэдээ, мэдээлэлд итгэж, мөнгө шилжүүлж өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.