Жуулчны автобус дугаарын хязгаарлалтад хамаарахгүй

xpost 8-р сар 15

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хурлын зочдын урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 8 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвд бүртгэлтэй, “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам”-ын 2.3.3-д заасан “Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын автобус, 8-аас дээш суудалтай” тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, замын хөдөлгөөнд хэвийн оролцоно гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.