СОР17 хурлын Ногоон бүсэд “Их говийн манаач”, “Хавтгай” төслүүдийг танилцуулна

xpost 8-р сар 25

Монголд зохиогдож буй цөлжилт, ган, газрын доройтлын эсрэг НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурал өнөөдөр 9 дэх өдрөө үргэлжилж байна.

Жил ирэх бүр цөлжилт говийн аймгуудын нутгаар улам тэлж, усны хомсдлоос гадна нэн ховор ургамлуудын гарц гаралт буурч буй нь дэлхийд цөөн тоологдох амьтдын амьдрах нөхцөлд ч сөрөг нөлөө үзүүлсээр байна. Мөн бэлчээрийн доройтол нь дан ганц малчдад тулгамдаж буй асуудал биш бөгөөд мазаалай, хавтгайн идэш тэжээлийн нөөц багасах, улмаар популяц нь ч багасахад хүрч буй юм.

Эдгээр чухал сэдвийг хөндөн харуулсан найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын хамтын бүтээл “Их говийн манаач”, “Хавтгай” баримтат кино төслийг өнөөдөр СОР17 хурлын Монголын говийг дэлхийн өвд бүртгүүлэх тухай үндсэн үйл ажиллагааны хүрээнд Ногоон бүсийн Тулуй танхимд 16:30-17:30 цагт танилцуулна.