2026 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр таны бүтээлч чадвар өндөр байх ба урлагийн авьяастай хүмүүсийн хувьд од нь гялалзана. Од эрхсийг нөлөө танд авьяас чадвар бэлэглэж байна. Адал явдлаар дүүрэн хөгжилтэй аял. Гадуур гарч цагийг өнгөрөөх танд таалагдана. Спорт сонирхдог бол багийн бүрэлдэхүүн хэсэг байх сайхныг мэдрээрэй. Өөрийн нууцлаг хүслээ ил гаргахаас бүү нэрэлх.
Үхэр: Шинээр эхэлж буй ажил чухал ч хуучин ажлаа дуусгахын тулд хамаг хүчээ дайчлах нь энэ үед илүү хэрэг болох болно. Гэрээ хэлцэлд багахан хүндрэл учирна. Зарим нөхцөл байдалд таны мэдлэг чадвараас илүү хуримтлуулсан туршлага хэрэг болно. Бизнесийн хамтрагчидтайгаа ажлынхаа талаар ярихдаа анхааралтай байгаарай. Та оюун санаагаа ариусгаж, бодол ухаанаа цэнэглэх цагийг өөртөө зориулаарай.
Ихэр: Таны хүмүүст хандах өгөөмөр сэтгэл өснө. Хэдий тийм боловч бусдын хувийн хэрэгт оролцохоос болгоомжлох нь зөв. Тэдний нууцыг сайн хадгал. Энэ өдөр эрүүл мэнддээ анхаарч дасгалын хөдөлгөөн хийж, нэмэлт тэжээл витамин хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Гоо сайхандаа нэлээдгүй цаг гаргах нь үр дүнгээ өгнө.
Мэлхий: Өөрийн боломжоор бусдад туслах нь маш таатай байх болно. Хүнд тустай олон зүйл хийх гэж оролдох ба таны тусламж хэн нэгэнд хэрэгтэй байгаа гэдэгт итгэж
болно. Хэрэв танд хүмүүсээс зөвлөгөө ирж байвал түүний нөлөө таны сэтгэлийг татна. Өнөөдөр мөргөл бясалгал хийх нь танд ашигтай байж, амьдралыг үзэх үзэл тань илүү ухаалаг болно. Та гэр бүлдээ өөрийн сэтгэл зүрхийг батлан харуулахад тохиромжтой цаг үе.
Арслан: Өөрчлөлт шинэчлэлтийг од эрхэс танд илгээнэ. Хувийн амьдралдаа зөв эргэлт хий. Өмнө нь гаргадаг буруу зуршлаас одоо өөрийгөө хянахад тохиромжтой цаг бөгөөд биеийн дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвш. Хууч өвчинтэй хүмүүс эмчилгээ хийлгэх эсвэл эмчид хандах шаардлага гарна. Эрүүл бус хоол хүнс болон архи согтууруулах ундааны хэрэглээнд хязгаар тавь.
Охин: Өнөөдөр гэр орноо өөрийн хүсэл мөрөөдөлд тохируулан өөрчилж засах бололтой. Хэрэгцээгүй хуучин эд зүйлсээ хаях болон шинээр засаж сэлбэх зэрэг ажил их байх бололтой. Таны сэтгэл хөдлөл өндөр байх бололтой. Хэрвээ хайртай хүнтэйгээ санал зөрөлдвөл өөрийнхөө талаар бодохоосоо илүү түүний юу хэлэх гээд байгааг анхааралтай сонс. Магадгүй таны ойлголт бүхэлдээ өөрчлөгдөж мэднэ. Зүгээр л уучлалт гуй.
Жинлүүр: Та гэр бүлдээ үүссэн таагүй байдалд анхаарах хэрэгтэй болно. Гэртэй ийм уур амьсгалтай байх нь таны төлөвлөгөөг бусниулж болзошгүй. Уурлаж бухимдахгүй
бол сэтгэл хөдлөлөө барих аргыг олох болно. Таны зөн совин өвөрмөц харилцаа, хайр дурлалын адал явдалтай учирна гэдгийг анхааруулна. Гэхдээ дотно харилцаа салах нь танд хүндээр тусна. Таныг урьд нь гомдоож байсан хүнийг ч уучлах сэтгэлийн хаттай гэдгээ харуул.
Хилэнц: Од эрхсийн нөлөөгөөр үл ойлголцол үүсэж болно. Өнөөдөр гэрээ хэлэлцээр удаан явагдана. Өөртөө болон бусдад эерэг ханд. Шинэ ажил эхлэх гэж байгаа бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах нь цаашид гарах асуудлыг багасгана. Өдөр тутмын нэгэн хэвийн зүйлсээс ч амьдралын сэтгэл хөдөлгөм байдлыг мэдэр. Даруу зан чанартай хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх тал дээр анхаар.
Нум: Амьдралд юу ч тохиолдсон, өнөөдөр хайр дурлал үр хүүхдүүдийн асуудал илүү чухал байх болно. Ямар нэгэн шалтгаанаар амарч чадахгүй байсан ч ядаж түр зуурч болов цаг зав гарга. Дотоод мэдрэмжээ өөрөөр ойлгох юм бол ямар ч үйл ажиллагаанд оролцохдоо хэт их догдлох бололтой. Өөртөө итгэлтэй байдал их хэрэг болно. Аливаа хуучны маргаан зөрчилдөөний учрыг нь олох боломж гарах тул амьдралд тань чухал байр суурь эзэлдэг зүйлийн үнэ цэнийг сайн бод.
Матар: Дотоод зүрх сэтгэлээ юу хэлж буйг анхаарч чадвал аливаа буруу зүйлийг өөрчилж чадна. Тиймээс дотоод зөн совингоо сонсоход цаг гаргаж ганцаараа байх нөхцөлийг бүрдүүл. Өөрийн дотоод дуу хоолойг сонсох дасгал хийх нь эерэг байдлаар зөн совингоо хөгжүүлэхэд туслах болно. Хамгийн сайн найз нарынхаа төлөө ямар нэгэн зүйлийг хий. Ингэснээр та өөрийнхөө ямар өгөөмөр нэгэн болохоо мэдрэх болно.
Хумх: Сэтгэл санаа бага зэргийн дарамттай байна. Хувийн харилцаа муу байж магадгүй. Гэр орны ажлаа сайн зохицуул. Энэ нь таныг ойр дотнын хүнтэйгээ сайн ойлголцоход тусална. Ихэнх хүмүүс бусдад туслахын тулд өөрийгөө зориулахад бэлэн байна. Хэдий та бусдад тус хүргэхийг бодож байгаа ч бусад хүмүүс өөр байж болно. Эрүүл мэндийн асуудлаас болж санаа зовно. Эрүүл агаарт явган алхаж, бие махбод ухаан санаагаа сэргээ.
Загас: Найз нөхөдтэйгөө маргалдах, зөрчилдөх магадлалтай. Өнөөдөр даруу төлөв занг эрхэмлэж, чадах чадахгүйгээ ойлголцохыг хичээх нь зүйтэй. Харилцан ярилцаж буй хүнээ анхааралтай сонс. Сэтгэл хөдлөлөө хэвийн хэмжээнд тогтоон барихыг хичээ. Нэр хүндээ хамгаалах хэрэгцээ гэнэт гэрч мэднэ. Ямар ч нөхцөлд өөрийн гэсэн зөв үзэл бодолдоо үнэнч үлдээрэй.

9° C
3595.64
0 cэтгэгдэлтэй