Өргөдлийн байнгын хорооны 2026 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хурлаар хувийн 3 сургуульд 7 тэрбум гаруй төгрөгийг тоног төхөөрөмжийн зардалд өгөхөөр төлөвлөсөн тухай Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг тодруулсан. Уг асуудалд холбогдох албан тушаалтнууд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Тэр эксел файл ажлын файл байсан гэдгийг Л.Энх-Амгалан сайд өөрөө хэллээ.Тэр файл хэний гараар дамжаад яаж явсан, тэр төрийн албан хаагчид үүнийг буруу сэдэлтэйгээр хоорондоо хуваалцсан байна уу, эс бөгөөс ажлын шугамаар ямар ч буруу сэдэлгүйгээр хуваалцсан байна уу гэдгийг тогтоох ёстой. Хэн нэгэн үүнд хэлмэгдэх ёсгүй. Би цагдаа шүүхэд хандана. АТГ-т хандана. Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газарт хандана. Энэ ажлын файлыг яамдын ажилтнууд хоорондоо солилцоод УИХ-ын гишүүдэд хүргүүлчихсэн үү, ард нь ямар нэгэн сэдэл байсан уу гэдгийг холбогдох газрууд нь гаргаасай. Цочсондоо төрийн албан хаагчдыг эвгүй байдалд битгий оруулаасай гэж Л.Энх-Амгалан сайдаас хүсэх байна. Тухайн сургуулиуд нь мэдээгүй байхад ийм ажлын файл үүсгэсэн, төлөвлөлт хийгээд явж байсан нь ард талд нь ямар нэгэн ашиг сонирхол байсан уу. Үүнийг хэн оруулсан бэ гэдгийг тогтоох нь зүйтэй.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Л.Энх-Амгалан сайдын мэдээллийг бүтэн үзэж амжсангүй. Намайг зохион байгуулалттайгаар ийм мэдээлэл тараасан тухай ярьсан гэж ойлголоо. Хэзээ ч би хэн нэгэн хүний арыг ухаад ч юм уу, бөгсийг нь ухаад явсангүй. Гэтэл намайг тэгсэн мэтээр ярьсанд жаахан харамсалтай санагдаж байна. Би Л.Энх-Амгалан сайдыг буруутгах гээд, эсвэл Сангийн сайдын буруу, Ерөнхий сайдын буруу гэж юу ч яриагүй. Би буруу зөвийг шүүдэг хууль хяналтын, шүүхийн шатны байгууллага биш. Мэдээллийг ил тод байлгахын төлөө, хүмүүсийн асуултад хариулсныхаа төлөө би улсын дайсан болж байгаа юм уу. Тэр нь утгагүй санагдаж байна. 20 гаруй гишүүд байдаг нээлттэй вайбер групп чатад хуваалцсан, УИХ-ын байнгын хорооны референт хуваалцаж байгаа, Сангийн яамнаас ирүүлсэн мэдээлэл гэхээр иргэд мэдэх ёстой дэлгэрэнгүй мэдээлэл гэж ойлгоно биз дээ. Дээрээс нь сэтгүүлч асуухаар нь би тоог нь хэлж өгсөн.
Ерөнхий сайд Н.Учрал: Сонгуульд ажилласан хүмүүсийнх нь ажил албыг залгуулдаг, төрийн өмчит компаниудыг олон улсын менежментээр удирдуулъя, нээлттэй байлгая гэхээр тийм дуртай байхгүй байгаа. Хүн бодож биш агуулга харж ажиллаж байна. Хүн бодож биш улсаа бодож ажиллаж байна. Энэ болгонд дургүй байгаа учраас хүний, өөрийн нийлээд Ерөнхий сайд нь хувийнхаа дунд сургуульд хувьсах зардал шийдээд явж байна гэсэн илий балай юм ярьж байна. Баригдаагүй төсөв, ороогүй арга хэмжээ, зүгээр тэнд байсан судалгааны газрын материалыг авчхаад сэвээд…
Учрал гэдэг хүн арай ч тийм тартагтаа тулсан тэнэг хүн биш шүү. Ерөнхий сайд байж байхдаа ээжийнхээ сургуульд мөнгө шийдээд сууж байдаг тийм тэнэг хүн биш шүү. Би тийм мөнгө төгрөг харж ухаанаа алдаж явдаг хүн биш. Надад тийм дутуугийн комплекс, илүү харж билүү долоосон тийм юм байхгүй. Би шударга байя гэж боддог. Ард түмнээс би юу ч нуугаагүй. Тийм учраас энэ төсвийг ард түмний дэмжлэгээр, тэр тусмаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дэмжлэгээр авч гарах ёстой юм байна. Түүнээс эд хөдөлгөхгүй юм байна лээ.
Сангийн сайд З.Мэндсайхан: Төсвийн тодотгол дээр 50 тэрбум төгрөгийг гэрт ойрхон болон төрөлжсөн сургуульд зарцуулъя гээд бид төсөвлөөд ороод ирсэн. Ямар шалгуураар сонгосныг мэргэжлийн байгууллагууд нь мэдэж байгаа байх. Бид ийм хөтөлбөр үр дүнтэй байна уу гэдгийг үнэлж үзээд, эдийн засгийн хувьд сургууль барих, баригдсан сургуульд шинэ багш бэлтгэх, урсгал зардал гарах, цалингийн асуудал гэх мэтээр маш том хөрөнгө оруулалт шаардана. Харин урсгал зардлыг санхүүжүүлээд ийм хэлбэрээр явбал илүү зардал хэмнэнэ. Энэ нь эдийн засгийн хувьд илүү ашигтай хувилбар байна гэж үзвэл төсөв тавина.

5° C
3595.64
1 сэтгэгдэлтэй
I’ve tried a few sites lately but this one is definitely the smoothest. The login process is quick and the games load without any lag. Highly recommend amara16login for anyone looking for a reliable spot.