2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2026 оны аравдугаар сарын 1-ний 09:00 цагт эхэлж, 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах юм.
Шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
- Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/
- 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна. /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд устгагдах болно/
- Элсэлтийн шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ.
- Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20 000 төгрөг байна.
- Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
- Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.

-7° C
3595.72
0 cэтгэгдэлтэй