ӨнөөдөрН.Тавинбэх, Б.Бат-Эрдэнэ, Р.Дагдан, А.Энхбат нарын хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлолоо. Шүүхээс:
1. Н.Тавинбэх нь:
1.1. 2019 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа:
– өөрийн шууд удирдлагад байдаг албан тушаалтанд нөлөөлж түүний хамаарал бүхий компанийг тендер, сонгон шалгаруулалтад оролцуулж компанид 13 сая төгрөгийн хохирол учруулсан;
– “ДГС” ХХК-ийн өмнөөс бараа нийлүүлэх гэрээ байгуулж 9 сая төгрөгийн санхүүжилт авсан;
1.2. 2023-2024 онуудад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа:
– Р.Дагдан, А.Энхбат нартай бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 25 сая төгрөгийн хохирол учруулсан,
– “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн бусдад үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгосны улмаас компанид 24 сая төгрөгийн хохирол учруулсан,
– “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д 11 сая төгрөгийн хохирол учруулсан;
1.3. 2019 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа:
– “Техникийн комисс томилох тухай” тушаал гарган тухайн ажлыг хүлээн авхуулж, өөрийн хамаарал бүхий “Багануур энерги” ХХК-д давуу байдал бий болгосны хариуд 100 сая төгрөгийн хахууль өгсөн;
– Гэрээнд заасан санхүүжилтийг баталгаажуулсны хариуд 30 сая төгрөгийн хахууль авсан;
1.4. 2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа:
– П.Т-г Эрчим хүчний сайдын орон тооны зөвлөхийн албан тушаалд томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 18 сая төгрөгийн хахууль авсан,
2. Б.Бат-Эрдэнэ нь 2022 онд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа:
– Бусдад удаан жилийн нэмэгдэл хууль зөрчин олгож 14 сая төгрөгийн хохирол учруулсан;
– Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэхтэй бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож 24 сая төгрөгийн хохирол учруулсан,
3. Р.Дагдан нь 2023 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа
– Н.Тавинбэх, А.Энхбат нартай бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож тус компанид 25 сая төгрөгийн хохирол учруулсан,
4. А.Энхбат нь 2023 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа:
– Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож 25 сая төгрөгийг олгосон гэмт хэрэгт тус тус холбогдуулан ирүүлсэн.
Дээрх яллагдагч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүх 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулав.
Өмгөөлөгч нарын “хэргийг прокурорт буцаалгаж, мөрдөн шалгах ажиллагаа дахин хийлгүүлэх тухай” хүсэлтийг хангахгүй орхиж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарласан.

-7° C
3595.72
2 cэтгэгдэлтэй
Хүн
Just stumbled upon this gem during a quick break! The Philippine-focused options and secure GCash deposits look legit for mobile play right now. Definitely checking out hann casino slot titles later; seems perfect for our local market needs today!