“Айчи-Нагояа 2026” медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ

xpost 10-р сар 4

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тэргүүтэй удирдлагууд “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн бокс, жюү жицү, чөлөөт бөх, жүдо бөхийн баг тамирчдад баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр МҮОХ-ны удирдлагууд тамирчид, дасгалжуулагчид болон багийн нийт бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, эх орныхоо нэрийг тивийн наадамд өндөрт өргөж, медалийн тоог нэмэгдүүлж буйд баяр хүргэлээ.