ХХААХҮЯ болон Мал эмнэлгийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийсэн. Тус мэдээлэлд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат “Ямааны годрон өвчин 1952 оноос хойш бүртгэгдээгүй байж байгаад 2024 онд бүртгэгдсэн байна. Бүртгэгдэхдээ дандаа хил орчмын бүсээр гарч байсан. Хэвлэл мэдээлэлд нэр нь дурдагдаад байгаа Саятан сүрэг гэх аж ахуйн нэгжээс мал иргэд рүү худалдаалагджээ. Энэхүү зарагдаад байгаа ухна нь ямар үүлдрийнх юм бол гэсэн Арвас гэх үүлдрийн ухна юм байна. Арвас нь БНХАУ-ын Өвөр монголын үүлдэр байна. Үүнийг бид өнгөрсөн долоо хоногт Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд үүлдэр угсааг нь тодорхойлуулъя гээд өгсөн. Өнгөрсөн 5 дахь өдөр хариу нь ирсэн. 100 хувь Арвас үүлдэрийн ухна байна гэх хариу ирсэн. Монгол Улсад гаднаас эцэг мал импортолж оруулж ирэхэд түүн дотор Арвас гэх үүлдэр байхгүй. Тэгэхээр хилээр хууль бусаар оруулж ирсэн байх магадлал өндөр болж байна” хэмээн мэдээлэв.
Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын олон нийтийн ажилтнаас тодруулахад “Импортоор мал оруулж ирэхэд гурван давхар шалгалтаар орж ирдэг. Хилийн цэргийн байгууллага болон гаалийн байгууллагын хяналтаар орж ирнэ. Тэгэхээр амьд мал хууль бусаар оруулж ирсэн байх боломжгүй” гэх хариултыг өглөө.
Харин Гаалийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Амьд малыг импортоор оруулж ирэхэд заавал Мал эмнэлгийн ерөнхий газраас Импортын мэдэгдэл ирүүлдэг. Монгол Улсад сүүлийн 5 жил амьд мал импортоор орж ирээгүй” гэх мэдээллийг өгсөн юм.

-6° C
3597.06
1 сэтгэгдэлтэй
The graphics are stunning and the gameplay is so fluid. It is honestly one of the best gaming experiences I have had in a while. Check out bdvk777game now.