Эмчилгээний зорилгоор БНХАУ-д зорчих иргэдэд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах зөвлөмжийг хүргэж байна.
БНХАУ-д эмчлүүлэх хугацаа нь 30 хоногоос дээш хугацаанд үргэлжлэх тохиолдолд виз мэдүүлэхэд шаардлагатай урилгыг тухайн эмнэлгээс авч, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хандаж S2 ангиллын виз мэдүүлнэ. Эмчилгээний хугацаа нь 30 хоногийн дотор үргэлжлэх бол виз мэдүүлэх шаардлагагүй. Харин эмчлүүлэх явцад нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээний хугацаа сунгагдаж, 30 хоногоос дээш хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд хэвтэн эмчлүүлж буй эмнэлгийн ойр байрлах Цагдаагийн хэсэгт хандаж, түр оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ мэдүүлнэ.
“БНХАУ-ын хилээр нэвтрэх удирдлагын тухай хууль”-ийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гадаадын иргэн зочид буудлаас бусад газарт байрласан тохиолдолд 24 цагийн дотор оршин суугаа газрын бүртгэл хийлгэх ёстой хэмээн заасан байдаг. Бүртгэл хийлгээгүй тохиолдолд уг хуулийн 76 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасны дагуу сануулах, 2,000 юань хүртэл мөнгөн дүнгээр торгох арга хэмжээ авахыг зүйлчилсэн байдаг. БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газрын 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 7 дугаар мэдэгдэлд зочид буудлаас бусад газарт байрлаж буй гадаадын иргэдийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд нэвтрүүлсэн.
Оршин суугаа хаягийн бүртгэлийг дараах байдлаар цахимаар хийх боломжтой:
Үндэсний цагаачлалын удирдах газрын цахим үйлчилгээ эсвэл WeChat, Alipay дэх Immigration 12367/移民局12367 программыг нээнэ.
Foreigner Service → Accommodation Registration цэсийг сонгоно.
Бүртгэл хийлгэх хүний болон байрлаж буй газрын мэдээллийг оруулна.

-14° C
3607
1 сэтгэгдэлтэй
The risk management cues are key; pure chance is rarely the answer. Analyzing the odds requires more than just a slick interface like the one at han online app. Keep tracking those variances!