Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо

xpost Баасан гараг

НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2026 онд 42 дугаар байрт эрэмбэлэгдэж, дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ.

-2022 онд 74 дүгээр байр

-2024 онд 46 дугаар байр

-2026 онд 42 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Азидаа 15 дугаарт жагсаж байна.

Энэ бол цахим шилжилтийг эрчимжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан хамтын хөдөлмөрийн үр дүн юм. Цахим шилжилт таны цагийг хэмнэж, төрийн хүнд суртлыг бууруулах бодит шинэчлэл юм.