Монгол Улс анх удаа согтолт хэмждэг багажийн стандарттай боллоо

xpost 2024-10-29

Уг стандартыг Пи Эс Си ХХК-ийн нийлүүлдэг Draeger Alcotest 7510 болон Alcotest 9510 хангадаг
ажээ.
Олон Улсын Хууль Эрхийн Хэмжил зүйн байгууллагаас гаргасан “Амьсгал дахь спиртийн агууламж
нотлох багаж OIML R 126:2021” олон улсын стандартыг үндэсний стандарт болгож MNS OIML R
126:2024 дугаарлалттайгаар баталгаажлаа.
Энэхүү стандарт нь дараах 3 хэсгээс бүрдсэн:
1-р хэсэгт Хэмжил зүйн болон техникийн шаардлага
2-р хэсэгт Хэмжил зүйн хяналт ба гүйцэтгэлийн туршилт
3-р хэсэгт Туршилтын тайлангийн формат
Амьсгал дахь спиртийн агууламж нотлох багаж (АСАНБ)-ийг замын хөдөлгөөний аюулгүй байдал,
хөдөлмөрийн аюулгүй байдал болон хууль сахиулах зэрэг мэргэжлийн хэрэглээнд дэлхий даяар
ашигладаг. Хэмжилтийн үр дүн нь түүнд хамаарах бүх хүнийг ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй
юм. Тиймээс үр дүн нь найдвартай, хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай.
Иймд Хэмжил зүйн хуулийн 7.3-т заасны дагуу MNS OIML R 126:2024 стандартыг хангасан,
Стандарт хэмжил зүйн газрын мэдээллийн санд бүртгэгдсэн байгууллагын нийлүүлсэн, загварын
баталгаажилтын гэрчилгээтэй, мэргэжлийн байгууллагаар шалгалт тохируулга хийлгэсэн багажийн
үр дүнгээр аливаа торгууль, шийтгэл, ял, сахилгын арга хэмжээ ноогдуулах шаардлагатай. Харин
аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор анхан шатны үзлэгт тандагч болон энэ стандартад
багтаагүй багаж ашиглана.
Хэмжилтийн үр дүнгийн мэдээлэл нь шүүх, цагдаагийн байгууллагад нотлох баримт болоход хүчин
төгөлдөр гэж үзнэ. Зөрчлийн тухай хуулийн 5.1, 5.8, 14.7, 14.11, Эрүүгийн хуулийн 27.2 торгууль,
шийтгэл болон Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу сахилгын арга хэмжээ авагддаг.