АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Зүүн Өмнөд Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Малайз улсад ням гарагт /2025.10.26/ айлчилсан юм. Тэрбээр дээд хэмжээний уулзалтын өмнө Зүүн Өмнөд Азийн дөрвөн түнш улстай худалдаа, газрын ховор металлын гэрээ зурсан байна. АНУ-тай худалдааны дайн хурцадсан тул БНХАУ газрын ховор металлын экспортдоо хориг тавьсан байгаа билээ.
БНХАУ бол газрын ховор металлын салбарт ноёрхдог орон. Тус улс газрын ховор металлын боловсруулалт, олборлолтын ихэнхийг хийдэг. Газрын ховор металлыг хагас дамжуулагч микрочип бүтээхэд ашигладаг тул орчин цагийн технологийн үйлдвэрлэлд өргөн ашигладаг юм.
Трамп ням гарагт чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах тал дээр хамтран ажиллах гэрээг Тайланд, Малайзтай хийсэн байна. Мөн тэрбээр Малайз, Камбож, Тайланд, Вьетнамтай худалдааны гэрээ зуржээ. Тохиролцооны дагуу тэрхүү дөрвөн улс худалдааны сайдыг арилгаж, АНУ-ын янз бүрийн бүтээгдэхүүнд зах зээлийн давуу эрх олгохоо амласан байна.

-4° C
3590.29
0 cэтгэгдэлтэй