Манай орны нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар их төлөв цэлмэг. Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулсаар өнөөдөр ялимгүй цас орох талаар ЦУОШГ-аас мэдээллээ.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -1-+4 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10-+15 градус, бусад нутгаар +5-+10 градус дулаан байна.

-6° C
3585.29
0 cэтгэгдэлтэй