Өөрийн эсхүл бусдын нэр дээрх дансыг ашиглуулбал хуулийн хариуцлага хүлээнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.19 дүгээр зүйл “мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх”-ийн 1 дэх хэсэгт ”мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч эсхүл хамтрагч болохоос урьдчилан сэргийлээрэй.

-7° C
3586.63
                                        
                                    
                                        
                                    
                                        
                                    
0 cэтгэгдэлтэй