“Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан болно

xpost 11-р сар 14

Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөө улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2025 оны 11 дүгээр сарын 21-ний Баасан гарагийн 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Тус барилдаанд өнгөрсөн жил Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан цом”-ын анхны эзнээр тодорч байсан юм.