Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг шийдвэрлэн ажилладаг. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд энэ сарын 6-12-ны өдөр иргэдээс ирсэн зарим санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Иргэний гомдол: Хүнээ авахгүй, зам дагуу гүйгээд автобусны голын хаалга дээр ирчхээд байхад хөдлөөд явчихдаг тохиолдол байнга гарч байна. “Трансбус” ХХК-ийн 11-105, 11-080 гарааш дугаартай автобусны жолооч нар өндөр настан, хүүхдүүдийг авмаар байна.
Шийдвэрлэлт: Гомдлын дагуу шугам замын хяналт шалгалтыг хийж зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцсон.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн: Ч:24Б (Нисэх-МҮИС) чиглэлд үйлчилгээнд явж байгаа 13-231 гарааш дугаартай автобусны жолооч нь QR уншдаг төхөөрөмжөө асаагаагүй явж байсан. Ахаа энэ төхөөрөмжөө асаачих QR уншуулах гэсэн юм гэхэд “Наад балай юмаа яах гэж уншуулдаг юм картаа цэнэглээд яв” гээд хэл амаар доромжлоод загнаад байх юм. Энэ зөв үү. Хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн Тээвэр, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Отгонтөгсөд асуудлыг шалгаж, шийдвэрлэн гомдол гаргагчид хариуг нь өгч эргэж мэдэгдэх үүрэг өгсөн.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Отгонтуул: Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлд явж байгаа 2-200 гарааш дугаартай автобусны жолооч нь ТБД Андууд буудлаас хүнээ аваагүй. Гарц дээр хүнээ буулгаад явсан. Энэ жолооч нартаа арга хэмжээ тооцож баймаар байна.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд хүнээ буулгасан байсан. Урд нь 2-091 гарааш дугаартай автобус буудал дээр зогсож байсан тул ард нь зогсоод хөдөлсөн.
Иргэний гомдол: Иргэн Х.Ану-үжин: Ч:58 (ТЭЦ-3-3,4-р хороолол) чиглэлд явж байгаа 1-164 гарааш дугаартай автобусны жолооч нь тамхи татаж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Хэсгийн дарга Мөнхбаярт асуудлыг шалгаж шийдвэрлэн гомдол гаргагчид хариуг нь өгч эргэж мэдэгдэх үүрэг өгсөн. Автобус засвартай зогсож байгаа тул камерын бичлэг шалгах боломжгүй.

-29° C
3549.37
0 cэтгэгдэлтэй