Өмнөговь аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

xpost 11-р сар 15

Өмнөговь аймгийн Манлай сумын төвөөс баруун урд зүгт 75 км зайд өнөөдөр 10:39:17 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших сумдын байршлыг дараах байдлаар тогтоожээ:

  • Баян-Овоо сумын төвөөс зүүн хойд зүгт 61 км
  • Ханбогд сумын төвөөс баруун хойд зүгт 62 км
  • Манлай сумын төвөөс баруун урд зүгт 75 км