Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга,удирдлагуудтай цахимаар хуралдлааа. Хурлаар эмнэлэг, нэгж бүр дээрх эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хангамж, хүний нөөцийн хүрэлцээ, амбулаторийн тусламжийн ачаалал болон хэвтэн эмчлүүлэх орны нөхцөл байдал, ЭМД-ын санхүүжилтийн нөхцөл байдлын мэдээллийг солилцон хэрхэн арга хэмжээ авахаа хэлэлцсэн байна.
Мөн дараах арга хэмжээг яаралтай авах талаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлтийг сайжруулах, уртасгасан цагаар ажиллуулах;
- Засгийн газрын 147-р тогтоолын хэрэгжилтийг биелүүлж эцэг эх асран хамгаалагчдад 5 хоногийн цалинтай чөлөөг олгох ажлыг иргэд олон нийтэд ойлгуулан дэмжих,
- Хөнгөн хэлбэрийн томуу томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдэд хийгдэх өдрийн эмчилгээг эрчимжүүлэх, ЭМД-ын санхүүжилттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх;
Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу Эрүүл мэндийн яам болон НЭМГ-ын удирдлагууд маргааш ХУД, БГД, Налайх дүүрэгт ажиллахаар боллоо.

-18° C
3546.14
1 сэтгэгдэлтэй
Jili games are my weakness! Currently spinning on jili777win. Keep your eyes peeled, sometimes they have awesome promos. Ayos!