Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн “One” холбооны 66 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аваргын бүсний эзэн болсон “Бие бялдар Ази” шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргилд цахим хуудсаараа дамжуулан баяр хүргэлээ.
Тэрбээр Азийн “One Championship” холбооны аваргын бүсийн эзэн болж, мэргэжлийн спортын түүхэнд дахин нэг шинэ хуудас нэмсэн холимог тулаанч Баатархүүгийн Энх-Оргил танд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Монгол тулаанчдаас энэ холбооны аваргын бүсийг анх 2014 онд түүний багш, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг хүртэж байсан бол шавийнх нь амжилт багшийнхаа алдрын үргэлжлэл боллоо. Монгол тамирчны эр зориг, тэсвэр тэвчээр, хүч чадлыг дэлхий дахинд харуулсан танд гүн талархал илэрхийлж спортын өндөр амжилт, бахдам ялалтуудыг хүсэн ерөөе” гэжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг Тайландыг зорихоос өмнө “Бие бялдар Ази” шоуны оролцогчдын хамт хүлээн авч уулзан баяр хүргэсэн юм.

5° C
3566.2
1 сэтгэгдэлтэй
Yo, I was checking out sodopro.net and it seems pretty on point. If you are looking for some good services or products, take a look. Check it out here: sodopro